Үндсэн агуулга руу очих

Та сургалтаа явуул. Технологийг бид хариуцъя.

Бүртгэлээ нээ. QR-аар ирцээ ав. Сертификатаа илгээ.

Жишээ сургалтын төв

Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт

Жишээ хуваарь: 09:00–17:00 / Танхим 1

Бүртгэл

4 / 25

Ирц

3 / 4

Үнэлгээ

2

QR-аар бүртгэсэн ирц энд харагдана
Сургалтын ирцийн жишээ. Бүх нэр, байгууллага зохиомол.
ОролцогчИрц
Б. АнужинИрсэн, 09:02
Д. ТэмүүлэнИрсэн, 09:05
Г. НоминХоцорсон, 09:21
Ц. БилгүүнХүлээгдэж буй

Нэг сургалт. Нэг цэгцтэй урсгал.

Бүртгэл, ирцийн хуудас, үнэлгээ, сертификатын урсгал бүгд уялдаа холбоотой ажиллана. Сургалтынхаа дараагийн ажлыг хаанаас хийх нь тодорхой.

  1. Сургалтаа зарла

    Хугацаа, байршил, суудлын тоогоо тохируулж, бүртгэлийн холбоосоо хуваалц.

  2. Бүртгэлээ цуглуул

    Оролцогч форм бөглөнө. Аккаунт нээхгүй, нууц үг цээжлэх шаардлагагүй.

  3. QR-аар ирцээ ав

    Гар утсаар код уншуулж, хэн ирснийг сургалтынхаа самбараас хар.

  4. Сертификатаа илгээ

    Үнэлгээ цуглуулж, сертификат олго. Баталгаажуулалтыг QR эсвэл тусгай холбоосоор харна.

Сертификатын жишээ

Оролцогчийн нэр

Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг амжилттай дүүргэв.

Жишээ сургалтын төв

Сургалт зохион байгуулагч

Олгосон сертификат дугаар, QR-аар баталгаажина.

Сургалт дуусахад гэрчилгээ л үлдэнэ.

Гэхдээ гэрчилгээ олгоод орхихгүй. Баталгаажуулах дугаар эсвэл QR кодоор хүчинтэй эсэхийг шалгаж болно. Утас, и-мэйл зэрэг хувь хүний мэдээлэл нийтэд гарахгүй.

  • Сертификат бүр давтагдашгүй дугаартай
  • Starter багцаас эхлэн өөрийн лого, гарын үсэг, загварыг ашиглах эрхтэй болно.
  • Багцаа бууруулсан ч олгосон сертификат баталгаажна
Сертификат шалгах

Training Management System (TMS)

Сургалтын төв, байгууллагын дотоод сургалт, давтагддаг арга хэмжээг нэг орчноос зохион байгуул.

Байгууллага бүрийн өгөгдөл серверийн талд тусгаарлагдана.

Сануулах ажлаа хөнгөвчил

Бүртгэлийн баталгаажуулалт, үнэлгээний хүсэлт, сертификат и-мэйлээр очно. Starter багцаас эхлэн сургалтын өмнөх сануулга нэмэгдэнэ.

Үр дүнгээ нэгтгэж хар

Бүртгэл, ирц, үнэлгээгээ тайлангаар хар. Pro багцаас эхлэн сургалтуудын датагаа харьцуулж, дэлгэрэнгүй шинжилгээ хийнэ.

Эрхийн нарийвчилсан тохиргоо

Эзэмшигч багийн гишүүн бүрт үндсэн эрхийнх нь хүрээнд сургалт засах, ирц бүртгэх, сертификат олгох, тайлан харах зэрэг боломжийг тусад нь сонгоно. Хадгалсан хязгаарлалт багцын хугацаа дууссан ч үйлчилнэ. Pro багцаас эхлэн ашиглах боломжтой.

Хэлтэс

Хэлтэс бүр өөрийн сургалт, бүртгэл, ирц, тайлангаа удирдана. Оролцогчийн нэр, холбоо барих мэдээлэл байгууллагын нэгдсэн бүртгэлд хадгалагдана. Organization багцаас эхлэн ашиглах боломжтой.

Үнэгүй эхэл. Хэрэгцээгээрээ ахиул.

Хостинг, SSL, нөөцлөлт, шинэчлэлт бүх багцад багтана. Та сургалтаа зохион байгуулахад төвлөр.

Багцуудыг харьцуулах

Үнэгүй

0₮

Эхний сургалтаа өнөөдөр эхлүүл.

  • Жилд 3 сургалт
  • Жилд 150 бүртгэл, нэг сургалтад 50 хүртэл
  • 1 админ
Үнэгүй эхлэх

Starter

39,000₮ / сар

Тогтмол сургалт зохион байгуулагчдад.

  • Жилд 30 сургалт
  • Жилд 1,000 бүртгэл
  • 2 админ
Starter багц үзэх

Pro

Өсөж буй багт

99,000₮ / сар

Сургалтын үйл ажиллагаагаа автоматжуул.

  • Сургалт хязгааргүй
  • Жилд 5,000 бүртгэл
  • 5 админ
Pro багц үзэх

Organization

249,000₮ / сар

Байгууллагын хэмжээнд сургалтаа удирд.

  • Сургалт хязгааргүй
  • Жилд 20,000 бүртгэл
  • 15 админ
Organization багц үзэх

Бүртгэлийн тоо нь оролцогчийн сургалтад баталгаажсан бүртгэлээр тоологдоно. Нэг хүн 2 сургалтад бүртгүүлбэл 2 бүртгэл болно. Жилийн төлбөр болон багцын бүх нөхцөлийг үнийн хуудаснаас харна уу.

Эхлэхээс өмнө.

Түгээмэл асуултын хариулт. Нэмэлт зүйл тодруулах бол бидэнтэй холбогдоорой.

Асуулт асуух
Оролцогч аккаунт нээх үү?

Үгүй. Таны хуваалцсан холбоосоор орж, бүртгэлийн форм бөглөнө. Аккаунт, нууц үг шаардахгүй.

QR код биечлэн ирснийг бүрэн нотлох уу?

Үгүй. QR нь ирцийг хурдан, алдаагүй бүртгэх хэрэгсэл. Оролцогчийн кодонд хувийн мэдээлэл агуулагдахгүй. Өөрөө ирц бүртгүүлэх код минут тутам шинэчлэгдэж, зөвхөн тухайн өдрийн ирцийн цонхонд ажиллана. Админы гар засвар шалтгаантайгаа бүртгэгдэнэ.

Багцаа бууруулбал өгөгдөл маань яах вэ?

Хуучин сургалт, бүртгэл, тайлангаа харж, экспортолж болно. Олгосон сертификатын баталгаажуулалт үргэлжилнэ. Бага багцын хязгаар зөвхөн шинээр үүсгэх үйлдэлд үйлчилнэ.

Өөр байгууллага миний мэдээллийг харах уу?

Үгүй. Байгууллага бүрийн өгөгдөл серверийн талд тусгаарлагдана. Холбоос, экспорт, файл болон арын ажиллагаанд мөн энэ шалгалт хийгдэнэ.

Төлбөрөө яаж төлөх вэ?

QPay-ээр төлж эрхээ нээх, эсвэл нэхэмжлэх үүсгээд дансаар шилжүүлэх боломжтой. Нэхэмжлэхийн төлбөр баталгаажсаны дараа эрх нээгдэнэ.

Дараагийн сургалтаа цэгцтэй эхлүүл.

Үнэгүй багцад жилд 3 сургалт, 150 оролцогчийн бүртгэл (нэг сургалтад 50 хүртэл) багтана. Төлбөрийн мэдээлэл шаардахгүй.

Үнэгүй эхлэх